0 C
Ulaanbaatar
Баа, 07 5 сар 2021 03:36:24
Нүүр хуудас Мэдээ Ховдын нутагт 20 гаруй төрлийн нүүдлийн шувуу иржээ

Ховдын нутагт 20 гаруй төрлийн нүүдлийн шувуу иржээ

Ховд аймгийн нутаг дэвсгэрт 300 орчим зүйлийн шувуу бий. Үүнээс 80 гаруй хувийг нь нүүдлийн шувууд эзэлдэг. Тэгвэл одоогийн байдлаар 20 гаруй төрлийн нүүдлийн шувуу Ховд аймгийн нутаг, Хар нуур болон Дөргөн, Хар-Ус нуур орчмын бүсэд иржээ.

Эдгээр шувууд төв болон зүүн, евро ази, номхон далай гэх нүүдлийн дөрвөн бүс нутгаар дамжин ирдэг.  

Одоогоор Дөргөн, Манхан, Эрдэнэбүрэн сумын нутагт галуу, дэглий, хун зэрэг 6 шувуу үхсэн нь бүртгэгджээ.

Улмаар мэргэжлийн байгууллагууд  шувууны сэг зэмийг устгаж, ариутгал халдваргүйтгэл хийсэн. Мөн Дөргөн сумын нутагт нэг бор галуу шувуу үхсэнийг илрүүлж, Улаанбаатар хот руу мэргэжлийн байгууллагаар дамжуулан шинжилгээ хийлгэж байна. Шинжилгээний хариу хараахан гараагүй байгаа аж.

Нүүдлийн шувуу ирж байгаатай холбогдуулан шувууны томуу /H5N1/ болон бусад гоц халдварт өвчний вирус зөөвөрлөгдөн ирэхийг үгүйсгэхгүй.

Иймд иргэд нуур, булаг шанд, голын усыг түүхийгээр уухгүй, шувуу агнахгүй, гэмтсэн, өвдсөн шувуунд хүрэхгүй байхыг мэргэжилтнүүд зөвлөв.

Энэ оны дөрөвдүгээр сарын 15-наас зургаадугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд аймгийн Цагдаа, Мал эмнэлэг, Мэргэжлийн хяналтын газар болон Хар-Ус нуурын байгалийн цогцолборт газрын байгаль хамгаалагч нар хамтран тогтмол эргүүл хийж ажиллахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН