Хог хаягдлыг цэвэрлүүлэх эрчимжүүлсэн ажлыг зохион байгууллаа

0
408

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр нийтийн эзэмшлийн зам, явган зам, ногоон байгууламж, орон сууц хороолол дундах талбайн ил задгай цасан дор дарагдсан хог хаягдлыг цэвэрлүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Тус ажлын хүрээнд өнөөдөр /03 дугаар сарын 25-ны өдөр/ Москвагийн гудамжны 22500 мкв ногоон байгууламж, 3750 мкв явган зам, 12 дугаар хорооны Саппоро, 14 дүгээр хорооны Цамбагарав, 16 дугаар хорооны Пирамид гэсэн 3 үйлчилгээний төвүүдийн ногоон байгууламжийн хайс хашлага, цэцгийн мандлуудыг угааж цэвэрлэх, орон сууц хороолол дундах 169765 мкв зүлэгт талбайн хог хаягдлыг иргэдийн бүлгийн 38 ажилтан цэвэрлэж, ая тухтай цэвэр орчинг бүрдүүллээ.

May be an image of one or more people and road

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон холбоо НҮТББ, Өнөр бүсийн хороод, Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ ОНӨААТҮГ, Тээвэрлэлт үйлчилгээний төв ОНӨААТҮГазрууд хамтран хяналт тавин ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.