Нүүр хуудасМэдээХОНЬ жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН

ХОНЬ жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН

Аргын тооллын: 2024-09-20, Баасан гараг
Наран ургах шингэх: 06:37-18:55
Үс засуулбал: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад ЭД МАЛЫН ГАРЛАГА ГАРАХ МУУ
Барилдлага: ҮЛ ТОХИРОХЫН барилдлагатай өдөр
Билгийн тооллын 18, Сугар гараг. Шийдэм одтой, Намрын дунд харагчин тахиа сарын найман цагаан улаагчин ГАХАЙ өдөр.
Шүтэн барилдлага: ХУРЬЦАХУЙ
Суудал: ХИЙ
Өдрийн сайн цаг нь Үхэр цаг: 01.40-03.40 цаг, Луу цаг: 07.40-09.40 цаг, Морь цаг: 11.40-13.40 цаг, Хонь цаг:13.40-15.40 цаг, Нохой цаг 19.40-21.40 цаг, Гахай цаг: 21.40-23.40 цаг болой
Тухайн өдөр ХОНЬ жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН ба БАР, ТУУЛАЙ жилтнээ СӨРӨГ МУУ нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, нялхсын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН