Жил бүрийн 4 дүгээр сарын 1-нээс 6 дугаар сарын 15-ны өдөр хүртэл загас үржлийн үе буюу загас барих хориотой үе байдаг.Загас агнах хориотой үе эхэлсэн ч иргэд загас барих зорилгоор явж байгаа тул Ховд аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Хар-Ус нуур орчмын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа эргүүл хяналт, сурталчилгааны ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.
Эх сурвалж: БОАЖЯ