17 C
Ulaanbaatar
Мяг, 20 4 сар 2021 14:46:21
Нүүр хуудас Мэдээ Хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, галт зэвсэгтэй зугтжээ

Хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, галт зэвсэгтэй зугтжээ

Говь-Алтай аймгийн Алтай суман дахь хилийн цэргийн ангид алба хааж байсан хугацаат цэргийн хоёр алба хаагч харуулын даргаа буудаж хөнөөгөөд, зугтсан хэрэг урьд шөнө гарсан байна. Уг хэргийн талаарх дуудлага өчигдөр орой 22:58 цагт цагдаагийн байгууллагад иржээ.

Хоёр цэрэг галт зэвсэг, 50 сумтай зугтаасан аж. Тэднийг эрэн сурвалжлах ажиллагааг цагдаа, хилийн цэргийн байгууллага хамтран зохион байгуулж эхэлжээ.

Хэргийн талаар ХХЕГ-аас албан ёсны мэдээлэл өгнө гэлээ. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН