19.1 C
Ulaanbaatar
Дав, 02 8 сар 2021 18:26:23
Нүүр хуудасМэдээХурандаа генерал С.Лувсангомбод нийслэлээс орон сууц өгөхөөр болжээ

Хурандаа генерал С.Лувсангомбод нийслэлээс орон сууц өгөхөөр болжээ

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан НАХЯ-ны сайд асан, хурандаа генерал С.Лувсангомбо гуайд хандаж эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж, Хотын захиргаанаас түүнд 10 дугаар хороололд орон сууцны асуудлыг шийдвэрлэж түүнд түлхүүрийн гардуулан өгөхөд бэлэн болсон тухай таатай мэдээг дуулгав. Хурандаа генерал С.Лувсангомбо гуай Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд баярлаж талархсанаа илэрхийлэхийн ялдамд түүнийг Хотын дарга болсон цагаас хойш Улаанбаатар хот “утаагүй хот” болсныг онцлон тэмдэглэж цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөв. Үргэлжлүүлэн өндөр настан Элчин сайд Д.Даваатай байнгын холбоотой байдгаа хэллээ.

Элчин сайд Д.Даваа жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдөр уламжлал болгон тэмдэглэдэг “Монгол генерал”-ын өдрийн өмнө уг сайхан мэдээ дуулгасанд баярласнаа илэрхийлж Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд ажлын амжилт хүсэв. Мөн удахгүй болох “Монгол генерал”-ын өдрийн баярын мэндийг хурандаа генерал С.Лувсангомбо гуайд дэвшүүллээ гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН