Нүүр хуудасМэдээХУТГАНЫ ИРТЭЙ ӨДӨР

ХУТГАНЫ ИРТЭЙ ӨДӨР

Аргын тооллын: 2024-01-27, ДАВАА гараг

Билгийн тооллын 28, СУМЪЯА гараг. Өвлийн адаг улаагчин үхэр сарын таван шар, улаан БИЧ өдөр

Наран ургах шингэх: 08:26-17:45

Саран ургах шингэх: 07:18-14:41

Үс засуулбал: ТЭМЦЭЛДЭХ

Барилдлага: РАШААН барилдлагатай өдөр

Шүтэн барилдлага: ТӨРӨХҮЙ

Суудал: ГАЛ

Жэдзий од: 19

Өдрийн сайн цаг нь луу, могой, хонь, нохой, хулгана, үхэр цаг

Хол газар яваар одогсод ЗҮҮН УРАГШ зүг рүү мөрөө гаргавал зохистой.

Тухайн өдөр ХОНЬ, НОХОЙ жилтнээ аливаа үйлийг хийхэд ЭЕРЭГ САЙН.

Насны хүчийг арвижуулах, эм найруулах, усан засал, угаал үйлдэх, бэр авах, насны хишиг, насны бүтээлийн зан үйл хийлгэх, төрөл садан бололцох, худалдаа наймаа үүсгэх, гэрийн үйл, бие угаах, хувцас өмсөх, төмрийн үйл хийх, чимэг зүүх,залбирал үйлдэх, хэв сийлэх, буян хишиг дэлгэрэх, эм тан хүртэх, аливаа эд барааны хишиг өдөр, авлага авц нэхэх, замд гарах өдөр сонгох, газар шороо хөндөх, гүү барих, мал номхруулж уналга эдэлгээнд ашиглах, мал хөнгөлөх, азарга болон эцэг мал тавихад САЙН

Эвсэж найрамдах, бэрийн үйл, улайн үйл, хатуу үйл, хүүрийн үйл, нүүдэл хийх, арилжаа наймаа хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл исгэх, оёж хатгах, үс болон хэрэггүй зүйл шатаахад МУУ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН