Нүүр хуудасБусад“Хуулиа мөрдье -21” аян үндэсний хэмжээнд өрнөнө

“Хуулиа мөрдье -21” аян үндэсний хэмжээнд өрнөнө

Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас санаачлан Цагдаагийн ерөнхий газар болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газартай хамтран “Хуулиа мөрдье -21” аянг үндэсний хэмжээнд зохион байгуулж байна.

Монгол Улс 2000 онд Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталсан. Тус хуульд 21 нас хүрээгүй хүнд архи, согтруулах ундааны зүйл, худалдаалах болон үйлчлэхийг хориглосон байдаг.

Гэвч манай улсад тус хуулийн хэрэгжилтигнэмэгдүүлэх, өсвөр үе, залуучуудад архи зэрэг хорт зуршлын хэрэглээнээс татгалзахад чиглэсэн нөлөөллийн арга хэмжээ, архи согтууруулах ундаагаар үйлчлэх, түүнийг худалдан борлуулах үйл ажиллаанд хяналт тавих шаардлага тулгарч буй нь олон улсын байгууллага болон холбогдох мэргэжлийн байгууллагын судалгаанаас харагддаг.

Тухайлбал, Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагаас тогтоосон стандартаар нэг хүнд жилд 8-9 литр архи, согтууруулах ундаа ноогдож байвал тухайн улсын үндэсний аюулгүй байдалд эрсдэл үүссэн хэмээн үздэг байна.Харин манай улсын хувьд 21-ээс дээш насны нэг хүнд жилд дунджаар  7.13 л этилийн (усгүй) спирт ноогддог гэх судлагаа гарчээ. Энэ нь 38 хувийн спиртын агууламжтай 18.76 литр архитай тэнцэж байгаа юм.

Мөн нийт хүн амын 34.6 хувийг 15-34 насны иргэд буюу залуучууд эзэлдэг манай улсын хувьд  архи, согтууруулах ундаанаас шалтгаалсан нийгэмд учрах хор нөлөөнэмэгдэж байгаа нь нийгэмд тулгамдсан асуудлын нэг болоод байна. Судалгаагаар Залуучуудын 1/3 нь архи, тамхи хэрэглэдэг болох нь тогтоогдсон байна. Манай Улсын эрчүүдийн 100 хүн тутмын 23 нь харин эмэгтэйчүүдийн 5 нь архины хамааралтай байдаг гэх судалгаа гарчээ.

Монгол Улсын 2016 оны Хүний хөгжлийн илтгэлд архидалт нь гэр бүлийн зөрчлийн 87, гэр бүл цуцлалтын 58, хүүхэд орон гэрээ орхиж гудамжинд амьдрах болсон шалтгааны 82 хувь нь болж байна хэмээн тэмдэглэжээ. Түүнчлэн ЦЕГ-ын статистик мэдээллээр2017 оны байдлаар Монгол Улсад нийт 326259 гэмт хэрэгбүртгэгдсэн бөгөөдүүний 17 хувь буюу 5477 нь архидан согтуурсаны улмаас үйлдэгджээ. Мөн тус онд нийт 86,497 иргэн эрүүлжүүлэх байранд саатуулагдсаны 2,3 орчим хувь нь 20 хүртлэх насны залуучууд байжээ.

Үүнтэй холбогдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газартай хамтран “Хуулиа мөрдье -21” хэмээх нөлөөлийн үйл ажиллагааг 2018 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс  хоёрдугаар сарын 15-ны хооронд зохион байгуулж байна.

 

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН