Нүүр хуудасМэдээХХҮЕГ: НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САН БОЛОН ОЛГОЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ...

ХХҮЕГ: НИЙГМИЙН ХАЛАМЖИЙН САН БОЛОН ОЛГОЛТ ХАРИУЦСАН МЭРГЭЖИЛТНҮҮДИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Нийгмийн халамжийн сан хариуцсан ахлах болон олголт хариуцсан мэргэжилтнүүдийг чадавхжуулах сургалтыг 2023 оны 11 дүгээр сарын 15-16-ны өдрүүдэд Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын хурлын танхимд зохион байгуулж байна.

📍Сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч М.Батмагнай, ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Д.Гэрэлтуяа, ХНХЯ-ны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын ахлах шинжээч Б.Алтанцэцэг нар болон 21 аймаг, 9 дүүргийн нийгмийн халамжийн сан болон олголт хариуцсан 80 албан хаагч хамрагдлаа.

📍Нийгмийн халамжийн сангийн мэргэжилтнүүдийг чадавхжуулах тус сургалт нь:

✅Нийгмийн халамжийн багц хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй танилцаж, санал солилцох

-“✅И-халамж” системийн хөгжүүлэлт, нийтлэг тохиолдож буй асуудлуудыг кейс дээр ажиллаж, дүн шинжилгээ хийх

✅Нийгмийн халамжийн сангийн төсөвлөлт, цагалбар бэлтгэх арга зүй

✅Салбарын хяналт, аудитын байгууллагын дүгнэлт түүний хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээ

✅Нийгмийн халамжийн сангийн сарын мэдээ болон төвлөрүүлсэн орлогыг бүртгэх, 72 нэр төрлийн судалгааг гаргахад анхаарах асуудлууд

✅Статистикийн талаарх үндсэн ойлголт анхаарах асуудлууд

✅Нийгмийн халамжийн сангийн шинэчилсэн тайлан, мэдээний загварыг танилцуулах зэрэг асуудлуудын хүрээнд явагдах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН