Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас агентлагийн даргын 2023 оны 17 дугаартай удирдамжийн дагуу шатахуун импортлогч, жижиглэн болон бөөний худалдаа аж ахуй эрхлэгчдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж байна. Хяналт шалгалтад хамрагдсан холбогдох шатахуун түгээх станцууд нь АИ-92 шатахуун болон дизель түлшний нөөц бага, агуулахаас татан авалт хийгдээгүй тул нөөц дууссан, татан авалтаа хүлээж байна, мөн гэрээт болон тухайн аж ахуй эрхлэгчийн хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд борлуулалт хийж хязгаарлалт тогтоосон нөхцөл байдал тогтоогдсон. Иймд шатахуун болон дизель түлшний хэмжээ түр хугацаанд доголдоод буй энэ үед хуульд нийцүүлэн үйл ажиллагаа явуулах талаар шатахуун импортлогч, жижиглэн болон бөөний худалдаа аж ахуй эрхлэгчдэд мэдэгдэл хүргүүллээ.
Тус мэдэгдэлд “Хяналт шалгалтад хамрагдсан шатахуун түгээх станцууд нь АИ-92 шатахуун болон дизель түлшний нөөц бага, агуулахаас татан авалт хийгээгүй тул нөөц дууссан, татан авалтаа хүлээж байна. Мөн гэрээт болон тухайн аж ахуй эрхлэгчийн хэрэглэгчийн карт, талонтой хэрэглэгчдэд борлуулалт хийж, хязгаарласан нөхцөл байдлыг тогтоосон.