Талийгаач хуульч, өмгөөлөгч Г.Батбаярыг охин Б.Ариунзаяагийн амь насанд нь заналхийлэх байдлаар дарамтлаж байсан учраас охиноо 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдөр гадагш явуулсан гэдэг. Тухайн үед Сүхбаатар дүүргийн прокурорын газраас охиныг нь яллагчаар татсан тогтоол байхгүй байсанг түүний аав Батбаяр Ганхүү нь 2024 оны 04 дүгээр сарын 20 өдөр Ардчилсан намын дэргэдэх Хүний эрхийн хороонд өргөдөл өгөхдөө хэлжээ.
Хэрэг бүртгэлийн хэрэг нээж гэрчээр мэдүүлэг аваагүй хүнийг эрэн сурвалжлах хууль зүйн үндэслэл байхгүй. Тухайн үед сэжиглэж байж болно. Гэхдээ мэдүүлэг авч сэжигтнээр татсаны дараа хэргийн оролцогч болсон бол өөр.
Охиныг нь олон нийтэд эрэн сурвалжлахад ээж нь н.Содномдорж өмгөөлөгчөөр хууль зүйн туслалцаа авах гэрээ байгуулж өмгөөлөгчөөр ажлуулсан байдаг.
Өмгөөлөгч нь прокурорт очиж яагаад гэрчийг эрэн сурвалжлаад байгаа юм бэ гэхэд яллагчаар татсан тогтоол байгаа гэдэг. Гэвч өмгөөлөгчөд Ariunzaya Batbayar яллагчаар татсан тогтоолыг үзүүлж байгаагүй бөгөөд түүнийг авч ирсэний дараа үзүүлнэ гэсэн байна.
Г.Ариунзаяаг кофе асгасан хэргээр 2022 онд Хилээр гарахыг хориглосон шүүхийн захирамж байдаг. Уг шийдвэрийг үндэслэж эрэн сурвалжилж байгаа гэж тайлбарласан юм байна. Гэхдээ уг хэрэг нь шүүхээр шийдвэрлэгдсэн тул уг захирамж хүчингүй байх ёстой ч үйлчлэл хэвээр байгаа нь түүнийг Үндсэн хуулийн 16.10-т “… хуулийг дээдлэн биелүүлнэ. Аль нэгэн намд эвлэлдэн нэгдсэний төлөө болон гишүүний хувьд хүнийг ялгаварлан гадуурхах, хэлмэгдүүлэхийг хориглоно” заалт зөрчигдөж байна.
Нөгөөтэйгүүр түүнийг яллагчаар татсан гэж прокурор нь тайлбарлаж байгаа. Аль нь үнэн юм бэ? Материалыг нь харья гэж өмгөөлөгч нь хэлэхээр Ариунзаяаг авч ирсэний дараа хараарай гээд харуулаагүй гэх.
Уг нь албан ёсны өмгөөлөгчид нь хуульзүйн хувьд үзүүлэх эрх эдэлж, үүрэг хүлээсэн байдаг. Гэтэл хэрэг нь прокурор дээр байгаа, хэрэг нь мөрдөгч дээр байгаа гээд ойлгомжгүй юм ярьж хэргийн материалтай танилцуулаагүй байсан байна.
Тиймээс өмгөөлөгч нь яллагчаар татсан тогтоолыг түтгэлзсэн юм байна гэж ойлголоо шүү гээд прокуророос гарч явжээ. Мөрдөгч нь өмгөөлөгчид Г.Ариунзаяаг яллагчаар татсан гэсэн юу ч яриагүй юм байна.
Цагдаагийн байгууллагаас Г.Ариунзаяаг Яллагчаар татагдсан байхдаа оргон зайлсан гэж бусдыг эрх зүйн байдлыг дордуулж, нийгэмд гэмт хэрэгтэн мэт ойлгуулж байгаа нь Үндсэн хуулийн 16 зүйлийн 16.14-т “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно” заалтыг зөрчиж хууль зүйн туслалцаа авах эрх зөрчигдсөн гэж Ардчилсан намын дэргэдэх Хүний Эрхийн Хороо албан ёсоор дүгнэж байна.