Нүүр хуудасМэдээХятадын дөрвөн хөдөлгүүрт ачааны нисэгчгүй онгоц анхны нислэгээ үйлджээ

Хятадын дөрвөн хөдөлгүүрт ачааны нисэгчгүй онгоц анхны нислэгээ үйлджээ

Хятадын “Tengden Technology” компанийн бүтээсэн “Twin-Tailed Scorpion D” нэртэй ачааны нисэгчгүй онгоц анхны нислэгээ үйлджээ. 

Туршилтын нислэгийг баруун өмнөд Сычуань мужийн Зигон нисэх буудалд хийжээ. Нислэг 18 минут үргэлжилсэн байна.

Дөрвөн хөдөлгүүрээр тоноглогдсон уг онгоцны далавчны урт нь 20 м, их биеийн урт нь 10.5 м, өндөр нь 3.1 м ажээ. “Scorpion D” нь хөөрөх үеийн дээд жин нь 4.35 тонн бол 1.5 тонн хүртэл жинтэй ашигтай ачааг тээвэрлэх боломжтой байна.

Ачааны хоёр хаалга нь их бие дээр байрлагдсан бөгөөд ачааны тасалгааны нийт эзлэхүүн нь 5 шоо метр гэнэ. 

2016 онд байгуулагдсан “Tengden Technology” компани нь Хятадын хурдтай хөгжиж буй олон тэрбум долларын хөрөнгө оруулалттай нисэгчгүй нисэх онгоц үйлдвэрлэлийн зөвхөн нэг хэсэг юм.

Эх Сурвалж: БЭЭЖИН. /Хуаньцю шибао/.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН