Өнгөрсөн шөнө БНХАУ-ын 800 орчим иргэнийг баривчилсан талаарх мэдээлэл өнөөдөр цахим ертөнцийн гол сэдэв боллоо. Энэ хэргийн талаар Засгийн газраас цахим гэмт хэрэг үйлдэж болзошгүй хэмээн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч баривчлан шалгаж байгаа гэх мэдээллийг өгөөд байгаа юм.
Хэргийн талаар иргэд өөр өөрийн байр суурийг илэрхийлсээр байна. Тухайлвал цахим орчинд нэгэн иргэн ингэж бичжээ.
Цахим гэмт хэргийн сэжигтэн байж болзошгүй хятад иргэдийг бөөнөөр нь баривчилсан тухай мэдээлэл ФБ-ээр шөнөжин давалгаалж. Хоёр улсын цагдаагийн байгууллагын харилцан туслалцах гэрээгээр Хятадын талын захиалгаар хийгдсэн ажил болов уу гэж таамаглаж байна. Хятадын цагдаагийн Цахим гэмт хэрэгтэй тэмцэх алба ийм төрлийн гэмт хэрэгтэй хийж байгаа тэмцлээ эрчимжүүлсээр байгаа бөгөөд гадаадын улс орнуудын хүчний байгууллагуудтай хамтран хэрэгтнүүдийг бөөнөөр нь баривчлан эх орондоо авчран зохих ял шийтгэлийг нь хүлээлгэсээр байгаа юм. Өнгөрсөн долоо хоногт Лаосоос л гэхэд гурван удаагийн баривчлагаагаар 136 хүн авчирсан даг. 500 хятадын “шуурганд* уруудаж яваа таансыгаа хараад сэтгэл төвдсөнгүй илүү үглэчихлээ шүү сорри кк
00