Нүүр хуудасМэдээХятад улс нүүрснээс эрт салж чадвал дэлхий нийтээрээ 2050 он гэхэд сэргээгдэх...

Хятад улс нүүрснээс эрт салж чадвал дэлхий нийтээрээ 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт бүрэн шилжих боломжтой

Хятад улс амлалтаа эрт биелүүлбэл

дэлхий нийтээрээ 2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт бүрэн шилжих боломжтой гэж судлаачид дүгнэжээ.

Өнгөрсөн сарын сүүлээр Нью-Йорк хот дахь Цахилгааны Инженерүүдийн Хүрээлэнгээс (IEEE- Institute of Electric Engineers)   гаргасан судалгааны тайланд энэ тухай бичсэн байна.

Хятад улс нь чулуужсан түлшний (нүүрс, газрын тос…) дэлхийн хамгийн том хэрэглэгч бөгөөд нүүрстөрөгчийн давхар ислийн хамгийн том ялгаруулагч юм.

2020 оны есдүгээр сард Ши Жиньпин хүлэмжийн хийн ялгаруулалт, шингээлтийн тэнцвэрийг (carbon neutrality) 2060 онд хангах амлалт авч байв.

Өөрөөр хэлбэл Хятад улс хүлэмжийн хийн тэнцвэрийн цэгт 2060 онд хүрэх амлалтыг олон улсын өмнө авсан юм. Ингэхдээ нүүрснээс бүрэн салахгүй, нийт эрчим хүчнийхээ үйлдвэрлэлийн 80 хувийг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээс бүрдүүлэхээр төлөвлөжээ.

Харин IEEE байгууллагын тайланд Хятад улс 2050 он гэхэд зөвхөн тэнцвэржүүлэх бус, чулуужсан түлшнээс 100 хувь ангижирвал дэлхий нийтээрээ сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрт бүрэн шилжиж чадна гэж дүгнэсэн байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН