Нүүр хуудасБусадХҮН: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлуулж, ард түмнээр...

ХҮН: Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлуулж, ард түмнээр шийдүүлэхгүй тохиолдолд тэмцлийн бүх хэлбэрийг ашиглан эсэргүүцнэ

Өнөөдөр Хөдөлмөрийн Үндэсний намын удирдлагууд Үндсэн хуулийн асуудлаа мэдээлэл хийлээ. Тэдний зүгээс Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар явуулахыг шаардаж, үгүй бол тэмцлийн бүх хэлбэрийг ашиглахаа мэдэгдээд байна.

“Ардчилсан нам нь хурал хаяад гараад явчихлаа. Тэгэхээр одоо Үндсэн хуулийн өөрчлөлт гэдэг юм чинь МАН-ын хууль болох ийм эрсдэлд хүрээд байна. Сонгуулийн тогтолцоон дээр бид бүхэн анхнаасаа байр суурь илэрхийлж ирсэн. Монгол улсыг 76 жижиг хэсэгт хуваагаад тэр нэг орон нутгийн дов жалганы феодалуудыг бий болгоод тэд нар нь төсвийн жаахан мөнгийг тойрогруугаа татдаг сумын түвшинд төрийн ажил ерөөсөө явахгүй байгаа. Тэнд сумын түвшинд төрийн ажиллагааг сайжруулъя, үр ашигтай болъё гэсэн ямар ч оролдлого байхгүй байгаа. Энийг бол бүх монголчууд бүгдээрээ мэдэж байна. Суман дээр ажиллаж байгаа энэ намынхан чинь бүгдээрээ мэдэж байгаа. Тэгэхээр энэ бүгдийг засах боломжийг МАН-д уул нь Монголчууд бид 2016 оны сонгуулиар олгосон юм аа. Даанч маш харамсалтай нь сайжруулах биш нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох нөхцөл байдал үүсээд байна.

Тэгэхээр Монголчуудаа одоо сэрэх цаг боллоо. Энэ Үндсэн хуулийн чинь цаана бидний эрх чөлөө, тусгаар тогтнол, ардчиллын үнэт зүйл чинь явж байдаг юм аа. Үүнийгээ бид нар МАН-ын 76, одоогийн УИХ-д өгмөөргүй байна аа. Тэгэхээр үүний төлөө Үндсэн хуулийн зохисгүй байдлыг зогсоох цаг нь байна. Тэгэхээр бидний шаардлага бол Ард түмний санал асуулгаар Үндсэн хуулийнхаа нэмэлт өөрчлөлтийг шийд гэсэн шаардлага тавьж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН