Нүүр хуудасМэдээХүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд гэр олгох тусламжийн цуваа...

Хүчтэй шороон шуурганы улмаас орон гэргүй болсон иргэдэд гэр олгох тусламжийн цуваа хөдөллөө

Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд дөрөвдүгээр сарын 10-11-ний шөнө, 00:10-04:00 цагийн хооронд хүчтэй шороон шуурга шуурч, салхи секундэд 34 м/с, зарим үед 44 м/с хүрч, хүчтэй шороон шуурганы улмаас Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын 130 орчим гэр цөмөрч, 17 байшингийн дээвэр хууларч, 230 айлын хашаа нуржээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан шороон шуурганд гэр нь нурж, дахин ашиглах боломжгүй болсон айл, өрхүүдэд гэр олгох, тусламжийн цуваа хөдөлгөхөөр шийдвэрлэлээ.

Тусламжийн цуваа хүргэх ажлын хэсгийг УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү ахалж байгаа бөгөөд Говь-Алтай аймгийн Эрдэнэ суманд үүссэн бодит нөхцөл байдалтай танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН