Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар хүүхдийн мөнгөний асуудлаар он гарснаас хойш хэд хэдэн удаа чуулганы индэр дээрээс хэлэхдээ хүүхдийн мөнгө бол халамж биш хэн ч, хаана ч, хэний хүүхэд болж төрснөөсөө үл хамаараадхүүхдийн мөнгийг хүүхэд бүрд жигд олгох нь ардчилсан нийгмийн шударга ёсны зарчим гэж хэлж Засгийн газрын холбогдох яамдын сайд, албаны хүмүүст үүрэг чиглэлийг өгч байсан нь хагас жилийн дараа ийнхүү биеллээ олж ялгаварлан гадуурхагдсан хүүхдэд, хүүхдийн мөнгийг олгохоор болжээ.
Яагаад ч юм бусдаас илүү хөдөлмөрлөж, хүүхдийнхээ ирээдүйн төлөө өнөөдрийн хоолноосоо хойш татан, хоёр идэхгүй хоосон хонохгүй төр засгаасаа нэг ч төгрөгийн тэтгэмж, халамж хүсэж үзээгүй Монголын нийгмийн өнгө төрхийг бүрдүүлж байгаа ээж, аавуудын хүүхдүүдийгхүүхдийн мөнгөнөөс хассан нь үнэхээр Монголд ялгаварлан гадуурхалтыг дээд түвшинд хүргэж олны дургүйцлийг хүргэж байсан нь өнөөдрийг хүртэл.
Ийнхүү УИХ-ын дарга Г.Занданшатар нийгмийн дунд сайн муугаар хэлүүлэн холбогдох сайд, албаны хүмүүст үүрэг чиглэлийг өгч хүүхдийн мөнгөний асуудлыг шийдвэрлэх гол нөлөөлөгч болсон үнэн.
Эрх баригч намын УИХ дахь (2023.05.30) өдрийн бүлгийн хуралдаанаараа хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрд олгох, мөн 2023.01.01-нээс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгох шийдвэрийг гаргасан.Их Хурлын даргын хэлсэнчлэнхэний хүүхэд болж төрснөөсөө үл хамаараад хүүхэд бүр тэгш боломж, тэгш эрхийг эдлэх нь шударга ёсны зарчим гэдгийг аль ч төрийн эрх баригчид ямагт ойлгож байгаасай.