Нүүр хуудасМэдээХүүхдийн тусламж, үйлчилгээний орыг нэмж, амбулаторийн ажиллах цагийг уртасгав

Хүүхдийн тусламж, үйлчилгээний орыг нэмж, амбулаторийн ажиллах цагийг уртасгав

Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нийслэлийн хүүхдийн тусламж, үйлчилгээний 835 орыг 915-аар нэмж, 1750 болгожээ.

Түүнчлэн амбулаторийн цагийг уртасгаж, ажлын өдөр 17:00-21:00, бямба гарагт 11:00-18:00 цагийн хооронд ажиллахаар зохицуулалт хийжээ.

Мөн томуугийн эсрэг дархлаажуулалт үргэлжилж байна. Энэ жил БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг А.В хүрээний хэв шинжийг агуулсан дөрвөн цэнт вакциныг хүлээн авч дархлаажуулж байгаа. Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд томуугийн эсрэг вакцинаар өвчлөлд өртөмхий 1-5 насны хүүхдүүдийг үнэ төлбөргүй дархлаажуулж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН