21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 05:13:40
Нүүр хуудас Мэдээ Хүүхдийн эрхийг хамгаалах сэдвээр цахим уулзалт хийв

Хүүхдийн эрхийг хамгаалах сэдвээр цахим уулзалт хийв

Хүүхдийн язгуур эрх ашгийг хамгаалах, хүүхдийн хөгжил оролцоог бодитойгоор дэмжих, хүүхдэд тулгамдаж буй асуудлыг сонсох, тодорхой түвшинд шийдвэрлэх зорилготой “ХАМТДАА ОРОЛЦОЁ-ХАМТДАА ХӨГЖЬЕ” цахим чуулга уулзалт өнөөдөр боллоо.

Тус уулзалтад дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн Ерөнхий боловсролын сургууль, Албан бус насан туршийн боловсролын төв, Тусгай сургууль, Скаутын холбооны сурагчид болон Асрамж халамжийн төвд асруулж буй хүүхдүүд, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөөлөл болох 400 гаруй сурагч оролцлоо. Цахим чуулга, уулзалтын үйл ажиллагааг Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Д.Хуягбаатар, Засаг дарга Н.Алтаншагай нар нээж, дүүргээс баримталж буй хүүхдэд чиглэсэн бодлого, үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын талаарх мэдээллийг оролцогчдод танилцуулав.

“Covid-19” халдварын тархалтаас шалтгаалан цахим хэлбэрээр зохион байгуулагдаж буй уулзалтад сурагчид өөрсдөдөө тулгарч буй нийтлэг асуудал, сурч боловсрох, амьдрах орчныг сайжруулах талаар үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэн, чуулганд оролцож буй төлөөлөгчидтэй санал бодлоо хуваалцлаа.

Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар, Засаг дарга Н.Алтаншагай, Нийгмийн салбарын төслүүдийн удирдагч, Засаг даргын орлогч Э.Ниндэв, Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Ч.Энххорол, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Н.Уранчимэг, Боловсролын хэлтсийн дарга А.Дүүдээ нар хүүхдүүдийн сонирхсон асуултад хариулт өгч, санал санаачлагыг нэгтгэн шийдвэрлэх үйл ажиллагааны төлөвлөгөөнд тусгахаар боллоо.

Өнөөдрийн цахим уулзалтыг дүүргийн ЗДТГ, Гэр бүл, Хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран Боловсролын хэлтэс, ГБХЗХХ-ийн дэргэдэх Залуучуудын хөгжлийн төв, “Хүүхдийн холбоо”, Ерөнхий боловсролын сургуулиуд зохион байгууллаа.

1 хүн, дэлгэц болон бичвэр гэх мэтийн зураг байж болно

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН