16.1 C
Ulaanbaatar
Мяг, 22 6 сар 2021 09:54:39
Нүүр хуудасМэдээХүүхдүүдэд 300 мянган төгрөг олгож дууссан, өнөөдөр бусад иргэдийн дансруу орж эхэлнэ...

Хүүхдүүдэд 300 мянган төгрөг олгож дууссан, өнөөдөр бусад иргэдийн дансруу орж эхэлнэ…

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж Монгол Улсын иргэд бүр нэг удаагийн дэмжлэг хэмээн 300 мянган төгрөг олгохоор болсон.

Дээрх шийдвэрийн дагуу өчигдөр 1 сая 196 мянган хүүхдийн данс руу гүйлгээ хийгдсэн бол өнөөдөр 1 сая 651 мянга орчим иргэний гүйлгээг хийхээр бэлтгэж байгаа талааар Сангийн яамнаас мэдээллээ.

Ингэхдээ иргэдийн ebarimt.mn болон ekhalamj.mn-д бүртгэлтэй данс уруу шилжүүлэх юм байна.

Татварын албанаас Оюу толгойд ногдуулсан нөхөн татвар, торгууль, алданги болох 1 их наяд 26тэрбум төгрөгийг өнгөрөгч сард 3 удаагийн шилжүүлгээр Оюу толгойгоос барагдуулсан. Дээрх орлогыг цар тахлын хөл хорионы хүнд үеэр иргэдэд дэмжлэг болгож байна гэж Сангийн яамнаас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН