Нүүр хуудасМэдээХүүхэд нь өвдсөн эцэг, эхэд 5 хоног цалинтай чөлөө олгоно

Хүүхэд нь өвдсөн эцэг, эхэд 5 хоног цалинтай чөлөө олгоно

Хүүхэд нь өвдсөн эцэг, эхэд 5 хоног цалинтай чөлөө олгоно Монгол Улсад өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвар илрээгүй байна. Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн. Энэ үеэр ханиад хүрсэн, халуурсан 0-5 настай хүүхдээ гэртээ харж байгаа эцэг, эхэд тав хоногийн цалинтай чѳлѳѳ олгохоор болсон тухай мэдэгдлээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өнөөдөр 10.00 цагт гаргасан мэдээллээр коронавирусийн халдвараар нийт 2796 хүн өвдөж, 80 хүн нас баржээ. БНХАУ-д 2761 тохиолдол, бусад улсад 35 тохиолдол бүртгэгдсэн байна. Харин БНХАУ-ын Эрүүл мэндийн яамны мэдээгээр 461 хүн сэхээн амьдруулах тасагт эмчлэгдэж, 49 иргэн бүрэн эдгэрч эмнэлгээс гарчээ. Үүнээс Өвөр монголд 7, Манжуурт 2, Шилийн голд 1, Эрээнд дөрвөн сэжигтэй тохиолдол илрээд байна. ЭМЯ-аас “Олон нийтийн сэтгэл санааг үймүүлж, худал мэдээлэл түгээсэн хүмүүст Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэхээ мэдэгдэж, яамны албан ёсны мэдээллээс бусад цуурхалд автахгүй байхыг иргэддээ анхаарууллаа. Коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх хүрээнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлын хангах, эм, эмнэлгийн хэрэгсэл, тоног төхөөрөмж, хувийн хамгаалах хэрэгсэл, оношлуур, ариутгал, халдваргүйтлийн бодис худалдан авах, эмч, эмнэлгийн мэргэжилтний илүү цагийн хөлс, унаа машинд шаардагдах 9.7 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц санаас гаргахаар болсон байна. Мөн хилийн боомтуудаар орж гарч байгаа зорчигч, автотээврийн хөдөлгөөнийг өнөөдрөөс хязгаарлахаар болжээ. ХӨСҮТ-ийн Халдварт өвчний тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “БНХАУ-ын Үхань хотод байгаа оюутнуудыг авч ирэх чиглэлд ХӨСҮТ, ЭМЯ, ЗТЯ, МИАТ, Төмөр зам гэх мэт байгууллагууд хамтран ажиллаж байгаа. Хятадын тал оюутнуудаас шинжилгээ аваад гаргана. Манай улс иргэдээ авах хүсэлтээ өгсөн, БНХАУ-ын талаас зөвшөөрвөл бид бүх талаар буюу нисэх онгоц, хүн хүчээ гаргаж, оюутнуудыг эх оронд нь авч ирнэ. Иргэдээ авсан тохиолдолд шууд тусгаарлана, дэлхий нийтээр ямар дүрэм баримталдаг түүгээр ажиллана. Тодруулбал, нууц үеийг дуустал ХӨСҮТ-д тусгаарлах тул хэвлэл мэдээллийн байгууллагууд болон эцэг, эхчүүд хүүхдүүдтэй уулзана гэж ажилд садаа болохгүй байхыг хүсч байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН