Нүүр хуудасНийтлэлИракт болсон бослогод нийт 600 гаруй хүн амь үрэгджээ

Иракт болсон бослогод нийт 600 гаруй хүн амь үрэгджээ

Ирак орон дахин үймээн самуунд нэрвэгдэж өнгөрсөн гурван өдөрт 12 хүн амиа алдаж, 230 хүний эрүүл мэнд хохироод байна. Энэхүү аравдугаар сард эхэлсэн засгийн газрын эсрэг бослогод нийт 600 гаруй хүн амь үрэгдсэн болохыг IHCHR мэдээлж байна. Босогчдыг дарахын тулд хүчний байгууллагууд нэгдүгээр сарын 25-нд Аль-Халани талбайд сум, нулимс асгаруулагч хэрэглэсэн байна. Энэ удаагийн эмх замбараагүй байдал, шашин хоорондын зөрчил 2003 онд АНУ-ын Зэвсэгт хүчин тус улс руу халдсанаас хойших гурав дахь удаагийнх юм. Одоо үүсээд буй нөхцөл байдалд Н.Маликийг буруутгах хүн олон байна. АНУ болон барууны орнууд дахь түншүүд нь хүртэл Иракийн Аюулгүйн албыг өөрийнхөө тойрон хүрээлэгчдээс бүрдүүлсэн, суннит шашинт цөөнхүүдийг зохион байгуулалттайгаар хавчих болсон хэмээн түүн рүү чичих болжээ. Харин зарим шинжээч Ирак орныг Саудын Араб, Иран хоорондын зөрчлийн талбар боллоо гэж үзэж байна. Эх сурвалжуудын мэдээллэж буйгаар Шиагийн удирдагч Муктада Аль-Садр нэгдүгээр сарын 24-ний үдэш босогчдыг цаашид дэмжихгүй байгаагаа мэдээлсний дараа уурлаж, бухимдсан босогчид талбайд цугласан гэнэ. Даруй хүчний байгууллагынхан Басра хот дахь босогчдын майханг нураан, ширүүн мөргөлдөж, зургаан хүнийг шархдуулсан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН