Нүүр хуудасМэдээХҮҮХ: Салбарын улсын ерөнхий байцаагч нар эрсдэл өндөртэй обьектуудад хамтарсан хяналт шалгалтууд...

ХҮҮХ: Салбарын улсын ерөнхий байцаагч нар эрсдэл өндөртэй обьектуудад хамтарсан хяналт шалгалтууд хийнэ

Аж ахуй нэгж байгууллагад хяналт шалгалтын давхардлаас шалтгаалан үүсэж буй хүндрэлийг арилгах зорилгоор 2025 онд хийгдэх төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардал үүссэн эрсдэл өндөртэй обьектуудыг хамтарсан хэлбэрт шилжүүлж, улсын байцаагч нарын уялдаа холбоог ханган ажиллаж байна.

Хамтарсан хяналт шалгалт хэрэгжүүлэхэд хүндрэл багагүй тулгарч байгаа тул салбарын улсын ерөнхий байцаагч /байцаагч/ нар бүс бүрт давхардал үүссэн эрсдэл өндөртэй обьектуудад хамтарсан хяналт шалгалтыг хэрэгжүүлж, тухайн орон нутгийн салбарын улсын байцаагч нарт тулгарч буй хүндрэлийг шийдвэрлэх боломжийн талаар хэлэлцүүлэг хийхээр боллоо.

Тус уулзалтад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Салбарын хяналтын газрын дарга Д.Даваадорж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Мөнхтогтох, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Салбарын хяналтын газрын дарга Б.Батзориг,

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Салбарын хяналтын газрын байгаль орчны үнэлгээ, нөхөн сэргээлтийн хяналт хариуцсан ахлах шинжээч Б.Энхбат тэргүүтэй албаны хүмүүс оролцлоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН