Нүүр хуудасМэдээХҮҮХ: Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж ААН-д учирч буй хүндрэл, чирэгдлийг...

ХҮҮХ: Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж ААН-д учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, давхардлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг хуралдлаа

Монгол Улсын сайд, Хяналт, үнэлгээний Үндэсний хорооны даргын 2024 оны А/23 дугаар тушаалаар байгуулагдсан Салбарын хяналт шалгалт давхардаж байгаагаас шалтгаалж аж ахуйн нэгжүүдэд учирч буй хүндрэл, чирэгдлийг арилгах, давхардлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг хуралдлаа.

Тус хуралдаанаар салбарын хууль тогтоомжийн давхардлыг бууруулах, холбогдох хууль тогтоомжид өөрчлөлт оруулах талаар Ажлын хэсгийн гишүүдээс ирүүлсэн санал болон 2025 оны нэгдсэн төлөвлөгөөний давхардал, шилэн хяналтын нэгдсэн удирдлагын цахим системийн үйл ажиллагаатай холбоотой зарим асуудлыг хэлэлцүүлж, Ажлын хэсгээс гарах санал, дүгнэлтийн төслийг танилцууллаа.

Ажлын хэсгийн ахлагч Н.Лхагвадорж төлөвлөгөөт хяналт шалгалтын давхардал 57.8 хувь байсныг өнөөдрийн байдлаар 10.6 хувь хүртэл бууруулж, хяналтын байгууллагууд үйл ажиллагааны уялдаа холбоо сайжирч, үр дүн гаргаж байгааг онцоллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН