2023 оны 03-р сарын 07-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -8…-13 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Байдраг голын хөндийгөөр -2…-7 градус хүйтэн, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -2…+3 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9…+14 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр. +3…+5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр. +3…+5 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр. +3…+5 градус дулаан байна.
