23.1 C
Ulaanbaatar
Пүр, 05 8 сар 2021 21:10:01
Нүүр хуудасМэдээХөвсгөл аймагт сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэн халдваргүй нь тогтоогджээ

Хөвсгөл аймагт сэжигтэй тохиолдлоор бүртгэгдсэн иргэн халдваргүй нь тогтоогджээ

Энэ сарын 10-нд Хөвсгөл аймагт Коронавирусний халдварын сэжигтэй 1 хүнийг Халдвартын эмнэлэгт тусгаарлан тандалт хийж байгаа талаар өмнө нь мэдээлсэн. 

Тусгаарлагдсан иргэний шинжилгээний хариу өнөөдөр гарах ёстой байсан.  Тэгвэл тус иргэнээс шинжилгээ авч Халдвар судлалын үндэсний төв рүү илгээсэн бөгөөд шинжилгээний хариу сөрөг буюу халдваргүй гэж гарчээ.

Коронавирусний халдварын сэжигтэй  гэж тусгаарлагдсан иргэн нь Гашуунсухайт боомт орчимд 14 хоног тусгаарлагдаж байгаад Монголд 1 сарын 28- нд ирсэн юм. 

Мөрөн сумын ЗДТГ-аас Өмнөговь, Цагаан хад, Гашуунсухайтад хөдөлмөр эрхэлж байгаа Мөрөн сумын 14 багийн иргэдийн судалгааг гарган тандалт хийн ажиллаж байна. Багийн Засаг даргын өрхийн мэдээллийн сангаас гаргасан судалгаагаар 226 иргэн дээрх газруудад жолооч, хамгаалалтын ажилтан зэрэг ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар хэдэн иргэн нь хаанаас ямар унаагаар ирсэн, ирээгүй хэд байна зэрэг холбогдох мэдээллийг хянан ажиллаж байна гэдгийг Мөрөн сумын Засаг дарга Ц.Гансүх хэлж байна. Ганц мод балгас хилийн боомтоор том оврын ачааны машинаар нүүрс тээвэрлэдэг байсан  иргэнээс шинэ коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол илэрсэн учраас хөдөлмөр эрхэлж буй иргэдэд хяналт тавин ажиллаж эхэлжээ.

Эх сурвалж: Хөвсгөлийн өнгө 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН