Moody’s буюу санхүүгийн зээлжих зэрэглэлийг тогтоодог агентлаг Хөгжлийн банкны зээлжих зэрэглэлийг (BCA) b3 байсныг caa2 ангилал руу бууруулжээ. Ингэж үндсэн зээлжих зэрэглэлийг b3-аас caa2 болгосон нь ирэх 12-18 сард банкны ашигт ажиллагаа, эргэн төлөлтөд дарамт ирнэ гэж үзсэнийх гэнэ. Харин урт хугацааны зэрэглэлийг В3 хэвээр үлдээсэн нь шаардлага гарвал Монгол Улсын Засгийн газар туслалцаа үзүүлнэ гэж найдсаных гэж тодорхойлжээ.
Хоёрдугаар сарын 10-ны байдлаар Хөгжлийн банкнаас гарсан нийт зээлийн 29 хувь нь зориулалтын бусаар зарцуулагдсан, 30 хувь нь эргэн төлөгдөхөд хүндрэлтэй байсан нь зэрэглэл буурухад нөлөөлсөн байна.