Нүүр хуудасМэдээ“Хөгжлийн харандаа экспо-2022* арга хэмжээ болно

“Хөгжлийн харандаа экспо-2022* арга хэмжээ болно

Хүүхдийн хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудыг олон нийтэд сурталчлах, хүүхдийн хөгжлийн үйлчилгээний нэр төрөл, чанар хүртээмжийг сайжруулах, сонголтыг өргөжүүлэх, хүүхдийн авьяас чадварын нээн илрүүлэх, хөгжүүлэх зорилготой “Хөгжлийн харандаа экспо-2022” 9 дэх жилдээ зохион байгуулах гэж байна.

Мөн залуучуудыг эх орондоо ажиллаж амьдрахад дэмжлэг үзүүлэх, таатай орчныг бүрдүүлэх, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байрны талаарх мэдээллээр хангах, холбон зуучлах, өрхийн үйлдвэрлэл эрхлэгч иргэдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлах зорилготой “Карьер экспо-2022” хөдөлмөрийн үзэсгэлэн яармаг зохион байгуулагдах бөгөөд энэ удаагийн арга хэмжээгээр хүүхдийн хөгжлийн үйлчилгээ, боловсролын үйлчилгээ, залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний мэдээ, мэдээллийг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаараа онцлогтой юм.

Тус арга хэмжээг Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар санаачлан зохион байгуулж байгаа бөгөөд 2022 оны 10-р сарын 15,16-ны өдрүүдэд МҮЭСТОрдны үзэсгэлэнгийн танхимд болох юм.

Экспогоор хүүхдийн хөгжил, оролцооны 50 гаруй байгууллага, нээлттэй ажлын байраа танилцуулах 35 аж ахуй нэгж, залуучуудад зориулсан үйл ажиллагааг танилцуулах 10 гаруй байгууллага оролцохоос гадна хүүхэд, гэр бүл, залуучуудад зориулсан лекц гэх мэт үйл ажиллагаа болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН