Нүүр хуудасМэдээХөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Гэр бүл бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Баярмаагаар...

Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны Гэр бүл бодлогын хэрэгжилтийн газрын дарга Н.Баярмаагаар ахлуулсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ажиллалаа

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Гэр бүлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Н.Баярмаагаар ахлуулсан ажлын хэсэг тус аймагт 06 дугаар сарын 26-28-ны өдрүүдэд ажиллалаа.

Аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн А.Камелияттай ажил хэргийн уулзалт хийж, орон нутагт хүүхдийн эрхийг хамгаалах талаар хууль тогтоомжийн хэрэгжилт, нөхцөл байдал, тулгамдсан асуудлын талаар ярилцлаа.

Цаашид орон нутгийн хэмжээнд хүүхдийн хөгжил, хамгааллын талаарх төрийн бодлого, хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд салбар дундын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах, аж ахуйн нэгж, байгууллагын оролцоо, хамтын ажиллагааг сайжруулж, шаардлагатай арга хэмжээ авч ажиллахыг чиглэл болгов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН