АН-ын даргын сунгаанд ганцаараа оролцож, тамга тэмдгээ авсан Х.Баттулгыг АН-ын даргаар бүртгүүлэх хүсэлтийг Улсын дээд шүүхэд өнөөдөр өгсөн.
Х.Баттулга: “Ардчилсан нам дүрмийн дагуу сунгаагаа зарласан. Улмаар намын нийт гишүүдийн саналаар дарга нь тодорсон. Өнөөдөр өдрийн сайныг харж байгаад дээд шүүх дээр ирээд бүртгэлийн ажлаа хийж байна. Бүртгэх эсэх нь дээд шүүхийн асуудал. Бүртгэх ёстой. Энэ бол зүгээр бүртгэлийн байгууллага” гэдгийг онцлон хэллээ.
АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал хэлэхдээ “117 мянга гаруй намын гишүүн саналаа өгч, 113 мянган хүний саналаар Х.Баттулга Ерөнхийлөгч асан ялалт байгуулсан. Ялалт байгуулсан намын даргынхаа материалыг Дээд шүүхэд хүргүүлж байна. Хуулийн хүрээнд цаашид хийх зүйл Ардчилсан намд үлдээгүй. Хэрэв Улсын дээд шүүх бүртгэхгүй бол Ардчилсан намын бүх гишүүд өөрсдөө ирэх болно” гэсэн юм.