Нүүр хуудасМэдээЦагааннуур-Улаанбайшинт чиглэлийн зам ирэх 8 дугаар сард дуусна

Цагааннуур-Улаанбайшинт чиглэлийн зам ирэх 8 дугаар сард дуусна

Сайд Л.Халтар Азийн хөгжлийн банкны зээлийн хөрөнгөөр хэрэгжиж буй “Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто зам хөгжүүлэх хөрөнгө оруулалтын хөтөлбөр-2” төслийн хүрээнд Баян-Өлгий аймгийн Цагааннуур-Улаанбайшинт чиглэлд баригдаж буй 25.8 км авто замын ажилтай танилцлаа.

Тус замын хөрс хуулалт, далангийн дүүргэлт, ухмал хэсэг бүрэн хийгдэж, суурь болон хучилтаас бусад ажил 60-70 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.

Замыг энэ оны наймдугаар сарын 30-ны өдөр дуусгах хуваарьтай ч гүйцэтгэгч компани наймдугаар сарын 17-ны өдөр дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байна гэв.

ЗТХЯ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН