Нүүр хуудасМэдээЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарах боловч хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж...

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар дулаарах боловч хүчтэй салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулсаар ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун баруун хагаст баруун өмнөөс, зүүн хагаст баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар дулаарч Дорнод-Дарьгангын тал нутаг, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +3…+8 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр +9…+14 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19…+24 градус, бусад нутгаар +13…+18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө дулаарч +13…+15 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 7-12 метр. Өдөртөө дулаарч +13…+15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө дулаарч +12…+14 градус дулаан байна.

05 цагт Улаанбаатарт: 7 градус хүйтэн, харьцангуй чийг 45 хувь, агаарын даралт 870 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө буурна. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН