Улаанбаатар орчмоор үүл багасаж, бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр хурдтай байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:
Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул болзошгүй нөөлөг салхи, мөндөр, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.