Нүүр хуудасМэдээЦЕГ: Нэгнээ бүлэглэн зодсон хүүхдүүдийг олж тогтоохоор ажиллаж байна

ЦЕГ: Нэгнээ бүлэглэн зодсон хүүхдүүдийг олж тогтоохоор ажиллаж байна

Өсвөр насны хүүхдүүд бүлэглэн нэгнээ зодож байгаа бичлэг цахим орчинд тархсан.

Уг асуудлаар Цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа явуулж байгаа талаар мэдээллээ. Бичлэгт гарсан хүүхдүүдийг хайх олж тогтоох ажил хийгдэж байгаа аж.

Нийгмийн болон сургуулийн орчинд өсвөр насны хүүхдүүд нэгнээ бүлэглэн зодох, дээрэлхэх гадуурхах хэргүүд тогтмол гарсаар байна. Тиймээс эцэг эхчүүд хүүхдэдээ хараа хяналт тавьж, бусдыг зодох, зодуулах эрсдлээс урьдчилан сэргийлж хүүхдийн зөв төлөвшил хүмүүжилд анхаарахыг Цагдаагийн байгууллагаас санууллаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН