Нүүр хуудасМэдээЦЕГ: “ТӨМӨР ЗАМЫН ГАРМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

ЦЕГ: “ТӨМӨР ЗАМЫН ГАРМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ” СЭДЭВТ ЗӨВЛӨГӨӨН БОЛЛОО

“Зам, тээврийн хөгжлийн яам”, “Улаанбаатар төмөр зам” ХНН, Тээврийн Прокурорын газар, Төмөр замын цагдаагийн газар хамтран “Төмөр замын гармын аюулгүй байдал” зөвлөгөөнийг өнөөдөр /2024.03.29/ “Ган зам” паласт зохион байгууллаа.

Энэхүү арга хэмжээнд Тээврийн цагдаагийн албаны дарга, цагдаагийн хурандаа Б.Оюутболд, Төмөр замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Ц.Наранбаатар нар оролцов.

Дээрх зөвлөгөөний үеэр “Төмөр замын гармын аюулгүй байдлыг дээшлүүлэхэд тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, оролцогчдоос сонирхсон асуултаа асууж, санал солилцсон юм.

Зөвлөгөөний хүрээнд гарсан шийдвэр, саналыг цаашид хамтран хэрэгжүүлж, зохион байгуулахаар боллоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН