Нүүр хуудасМэдээЦХИХХЯ: Говийн бүсийн "Дата төв" -ийг Өмнөговь аймагт байгуулна

ЦХИХХЯ: Говийн бүсийн “Дата төв” -ийг Өмнөговь аймагт байгуулна

Говийн бүсийг “Аж үйлдвэрийн төрөлжсөн бүс болон ногоон эрчим хүчний дэд бүс” болгон хөгжүүлэхэд дижитал дэд бүтэцийг сайжруулах нь чухал юм.

Энэ хүрээнд бид эрчим хүч болон харилцаа холбооны дэд бүтцийг хооронд уялдуулан сайжруулах чиглэлд ажиллаж байна.

Говийн бүсийн 13 цэгт сүлжээ оруулна.

Мөн бүсийн дата төвийг Өмнөговь аймагт байгуулна.

Өнөөдөр дэлхийн дата төвийн зах зээл 2030 он гэхэд жилд дунджаар 10-12 хувь өсөх таамаг байна.

Дата төвүүд хямд өртөгтэй, тогтвортой эрчим хүчний эх үүсвэртэй бүс нутгийг эрэлхийлж байгаа энэ үед Монгол Улс сэргээгдэх эрчим хүчний нөөц, цаг уурын нөхцөл, газарзүйн байршил болон байгалийн гамшгийн эрсдэл бага зэрэг давуу талаа ашиглан дижитал эдийн засгийг хөгжүүлэх бодлогыг баримтлан ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН