Цагдаагийн байгууллагад сүүлийн 5 жилд буюу 2020-2024, 2025 оны эхний 3 сард 146,476 гэмт хэрэг бүртгэгдсэн
Үүнээс 10,164 нь хүүхэд хохирсон гэмт хэрэг байна
Цахим орчинд үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас 459 хүүхэд өртөж хохирсон
- Үе тэнгийн дээрэлхэл – 350 гомдол, мэдээлэл бүртгэгдэв.
- 29 нь цахим орчинд үйлдэгдсэн байна.
- 311 буюу 88.9 хувь нь нийслэлд,
- 39 буюу 11.1 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
Бид “Цахим орчинд хүүхэд хамгаалах” бодлогын хүрээнд дараах арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Үүнд:
- Цахим орчин дахь бэлгийн хүчирхийлэл, мөлжлөгийн хохирогч хүүхдийн зураг, бичлэгийг цахим орчноос устгах, хязгаарлах Internet Watch Foundation /IWF/ системийг ekids.mn сайтын нэмэлт хэлбэрээр нэвтрүүллээ.
- Мета компанитай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Green channel буюу шууд харилцах ногоон сувгаар дамжуулан хүүхдэд сөрөг нөлөөтэй, хүүхдийн эрхийг зөрчсөн агуулгатай контентыг мэдээлж, устгах, хязгаарлах арга хэмжээ авч байна.