Нүүр хуудасМэдээЦХИХХЯ: IT компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх журмыг Засгийн газарт өргөн барихаар бэлтгэжээ

ЦХИХХЯ: IT компаниудад татварын хөнгөлөлт үзүүлэх журмыг Засгийн газарт өргөн барихаар бэлтгэжээ

Мэдээллийн технологийн салбарыг хөгжүүлэх зорилгоор Монгол Улс IT компаниудад татварын болон татварын бус хөнгөлөлт, дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байна. Энэ хүрээнд УИХ-аас Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг баталж, салбарын бодлого, шийдвэрийг боловсруулах зорилго бүхий Үндэсний зөвлөл байгуулсан.

Тус зөвлөл дараах гол баримт бичгүүдийг боловсруулаад байна. Үүнд:

  • Мэдээллийн технологийн үйлдвэрлэл, дэвшилтэт технологийг хөгжүүлэх үндэсний стратеги,
  • Виртуал бүсийн үйл ажиллагааны журам,
  • Татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журам. 

Стратеги төлөвлөгөөг Үндэсний зөвлөлийн гишүүдийн олонхын саналаар дэмжиж, дөрөвдүгээр сарын 07-ны өдөр баталсан бол виртуал бүсийн үйл ажиллагааны журам, татварын болон татварын бус дэмжлэг үзүүлэх журмыг эцэслэж, Засгийн газарт өргөн барихад бэлэн болоод байна. 

Тус Үндэсний зөвлөлийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ удирдаж байгаа бол дэд даргаар Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, нарийн бичгийн даргаар Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал О.Золзаяа нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн хувийн хэвшлийн болон их, дээд сургуулиудын төлөөлөл Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнд багтан ажиллаж буй.

Энэхүү бодлого, дэмжлэг нь Монгол Улсын мэдээллийн технологийн салбарыг тэлж, инновац, өндөр технологийг хөгжүүлэхэд чухал түлхэц болно хэмээн оролцогчид үзэж байна.


ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН