Нүүр хуудасМэдээЦХХХЯ: Тусламжийн дуудлага WHAT3WORDS-г "E-Mongolia" аппликэйшнаас илгээдэг боллоо

ЦХХХЯ: Тусламжийн дуудлага WHAT3WORDS-г “E-Mongolia” аппликэйшнаас илгээдэг боллоо

Онцгой байдлын ерөнхий газар -т “3” ҮГТ хаяг буюу WHAT3WORDS-г E-Mongolia аппликэйшнаас илгээдэг боллоо.

Иргэн та “Гэмт хэрэг зөрчил, гамшиг осол, гал түймэр, эмнэлгийн яаралтай тусламж`-ийн дуудлага, мэдээлэл өгөхдөө өөрийн хаяг байршил, байгаа газраа хэлж мэдэхгүй тохиолдолд E-Mongolia аппликэйшны нэмэлт цэс дотор байрлаж буй “Яаралтай түргэн тусламж дуудах” SOS дээр дарснаар өөрийн байршлын 3 үгт хаягаа хялбархан тогтоох боломжтой боллоо.

Энэхүү систем нь дэлхийн газрын гадаргууд З метрийн хэмжээтэй торлол үүсгэн тухайн дөрвөлжин тус бүрийг дахин давтагдашгүй З үгээр хаягжуулсан байдаг.

Өөрийн ухаалаг гар утсан дээрээ интернэттэй болон интернэтгүй аль ч тохиолдолд татаж суулгасан E-Mongolia аппликэйшныг ашиглан таны байршлыг тодорхойлж танд тусламж үзүүлэх юм.

Хэрэв иргэн E-Mongolia аппликэйшныг татаагүй тохиолдолд Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс иргэн pyу тусгай холбоос мессежээр илгээж, түүн дээр дарснаар тухайн иргэн өөрийн байгаа байршлын 3 үгт хаягийг утаснаасаа харан мэдээлэл хүлээн авагчид хэлснээр таны байршлыг тогтоох боломжтой юм.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН