Нүүр хуудасМэдээЦэн тогоруу нь Хятадын Жиангси мужийн Поянг нуур орчимд өвөлжөөд 3000 гаран...

Цэн тогоруу нь Хятадын Жиангси мужийн Поянг нуур орчимд өвөлжөөд 3000 гаран километр нисэн Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз гол орчимд өндөглөдөг

Цэн тогорууны гэр бүл Хятадын Жиангси мужийн Поянг нуур орчимд өвөлжөөд 3000 гаран километр нисэн Дорнод аймгийн Баян-Уул сумын Улз гол орчимд өндөглөж, дэгдээхэйгээ бойжуулдаг ажээ.

Цэн тогоруу дэлхийд ховордож буй шувуу бөгөөд ердөө 7000 орчим бий гэж тоологдсон байдаг. Эдгээр шувуудын дийлэнх нь манай улсад зусдаг гэсэн судалгаа бий. Иймд цэн тогорууны үржлийн газрыг хамтдаа хамгаалъя!

Тогоруу манай орны Онон, Хэрлэн, Улз, Халх, Нөмрөг, Хараа гол тэдгээрийн сав, Туул, Харвахын голын адаг, Авдрант орчим нутгаар тааралдана. Харин өвлийг Солонгос, БНХАУ, Япон улсын нутагт өнгөрөөдөг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН