Ахлах ангийн суралцагчдад цэрэг-эх оронч хүмүүжил олгон, эх орон, эх хэл, түүх соёл, уламжлал, ёс заншлаараа бахархах үзлийг төлөвшүүлэх, бие бялдрын болон сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужил суулгаж, эх орноо батлан хамгаалах залгамж халааг бэлтгэх зорилгын хүрээнд ахлах ангийн суралцагчдын дунд “Дөл” тэмцээнийг зохион байгууллаа.

Нэг хамт олон болж оролцсон нийт хүүхдүүддээ баяр хүргэе.




Тэмцээнд:
1-р байр: Рашаант ЕБС
2-р байр: Орхонтуул ЕБС
тус тус шалгарлаа. Тэмцээний шагналыг сумын Засаг дарга Т.Болдбаатар, Тамгын газрын дарга Д.Мэнд-Амар, Засаг даргын орлогч Д.Наран баатар, Ивээн тэтгэсэн Хонгор-овоо 3-р багийн иргэн Аймгийн аварга малчин Ж.Сүрэнхүү нар гардууллаа.




Монгол цэргийн сүлд хийморь улам мандан бадраг.