Нүүр хуудасМэдээЦөмийн туршилтыг бүрэн хориглох байгууллагад монгол мэргэжилтэн ажиллуулахад дэмжихийг хүсэв

Цөмийн туршилтыг бүрэн хориглох байгууллагад монгол мэргэжилтэн ажиллуулахад дэмжихийг хүсэв

Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь төв болон бусад олон улсын байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллага (CTBTO)-ын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойдтой энэ сарын 11-нд уулзав.

Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Роберт Флойд нь энэ оны тавдугаар сард тус байгууллагын ГНБД-аар сонгогдож, наймдугаар сарын нэгнээс үүрэгт ажилдаа ороод байгаа юм. Үүнтэй холбогдуулан Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгээс ГНБД Роберт Флойдд баяр хүргэсэн захидлыг Байнгын төлөөлөгч гардуулав.

Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг мөн Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний байгууллагад монгол мэргэжилтнүүдийг ажиллуулахад дэмжиж ажиллахыг хүслээ. Түүнчлэн тус байгууллагын “Youth Group” санаачилгад монголын залуучуудын төлөөллийг нэмэгдүүлэх боломжийн талаар мөн санал солилцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН