Нүүр хуудасМэдээЦ.Ганзориг: Засгийн газрын хуралдааны дараа тодорхой, албан ёсны мэдээллийг өгнө

Ц.Ганзориг: Засгийн газрын хуралдааны дараа тодорхой, албан ёсны мэдээллийг өгнө

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Өнөөдөр Засгийн газар 20 гаруй асуудал хэлэлцэнэ. Үүний төгсгөлд БНХАУ-ын 740 гаруй иргэний талаар мэдээлэл сонсоно гэдгийг тэрбээр тодотголоо.

Ц.Ганзориг: “Прокурорын хяналт дор Цагдаа, тагнуулын байгууллагынхан гүйцэтгэх ажиллагаа явуулсан. Энэ хүрээнд цахим гэмт хэрэгтэй холбоотой гэж үзсэн учраас гадаад улсын иргэдийг саатуулж байгаа. Яг одоо өгч байгаа мэдээллээр 740 орчим иргэнийг саатуулаад байгаа. Гэхдээ нэмэгдэх хандлагатай байна гэдгийг хуулийн байгууллагынхан хэлж байна. Эцсийн байдлаар тодорхой мэдээлэл нь Засгийн газрын хуралдаанаар хэлэлцсэний дараа хэвлэлийнхэнд өгөх учраас үйл явцыг та бүхэнд хуулийн хүрээнд, прокурорын хяналт дор  байгаа учраас боломжтой мэдээллийг өгч байгааг ойлгоно уу. Тийм болохоор Засгийн газар дээр ямар нэгэн тодорхойлсон мэдээллийг дарах ч юм уу, зарим нэг таамаг мэдээллээр улстөржүүлсэн мэдээллүүд яваад байна. Тийм зүйл огт байхгүй. Засгийн газрын хуралдааны дараа тодорхой, албан ёсны мэдээллийг өгнө. Хүлээцтэй хандана уу… гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН