Нүүр хуудасМэдээЦ.Гарамжав: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надаас уучлалт гуйх ёстой...

Ц.Гарамжав: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надаас уучлалт гуйх ёстой…

УИХ-ын гишүүн Ц.Гарамжавын эзэмшдэг “Монполимет” компанийн өрийг Монгол банк төлсөн, энэ нь иргэдийн татвар төлсөн мөнгө байсан хэмээн сэтгүүлч Н.Өнөрцэцэг мэдээлж байсан. Энэ маргаан удаан үргэлжилж байгаа билээ.

Тэгвэл энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Гарамжав “Улаан бал” нэвтрүүлэгт орохдоо тодорхой тайлбар өгөв.

“Монгол банк түүхэндээ анх удаа аж ахуйн нэгж компаниудтай түншилж хамтран ажиллаж “Монполимет” Монгол банктай хамтарч олборлосон металлаа тушаасан байна. Улмаар хөрөнгийн зах зээл дээр ажиллаж байхдаа алдагдал хүлээж тэрхүү алдагдалаа алт тушаагч компаниудад хувилаад хуваасан байна. Ингэхдээ Монгол банк Монполимет компанид 10 тэрбумын алдагдал ногдуулж.Үндсэндээ Монгол банкны дангаараа хариуцаж хийсэн санхүүгийн менежментийн алдагдлыг алт тушаагч компаниуд үүрэх ямар ч үндэслэлгүй гэдэг шүүхээр тогтоогдсон.

Ингээд 2016 онд Ц.Гарамжав УИХ-д нэр дэвшиж, гишүүн болоход түүнийг зохион байгуулалттайгаар ухаад Монгол банкны үндэслэлгүйгээр “Монполимет” компанид үүсгэсэн алдагдал гэх бичгийг суга татаж аваад “Монгол банкнаас авсан зээлээ ард түмнээр төлүүлж байна” хэмээн дайраад сошиалаар дуулиан тарьсан байна.

Ц.Гарамжав Монгол банканд ямар ч өргүй, тэдний арилжиж тоглосон алдагдлыг тушаах үндэслэл байхгүй гэдэг нь шүүхээр хэд хэдэн удаа нотлогдоод зогсохгүй давхар АТГ шалгаж тогтоосон байна.

Ц.Гарамжав: Сэтгүүлч охин манай компанилуу хамтран ажиллах хүсэлт, хаалтын гэрээ гээд тамга тэмдэгтэй гэрээ явуулсан байсан. Би үүнийг нь хийгээгүй. Тэгээд надруу удаа дараа хэдэн мянган удаагийн давтамжтай зохион байгуулалттайгаар дайрч байна. Оффиссын барилга дээр маань хүртэл гал гараад хүмүүс угаартаж сандралдаад байхад угаартсан хүнлүү дайрч тэр хүнийг зөвшөөрөлгүйгээр камерын өмнө гаргасан. Дараа нь дахиад л намайг коридорт явж байхад татаж, зам хааж зогсоод ёс суртахуунгүй дайрч давшлаад байдаг. Би түүнийг шантаажчин гэж сонсож л байсан. Ямар сайндаа л ийм муу барилга энд баригдчихлаа гээд орилоод байсан хэрнээ өөрөө дотор нь нүүгээд орчихсон байхав дээ” гэсэн юм.

Өөрийгөө буруугүй гэдгийг шүүхээр тогтоолгосон учраас нэр төрөө сэргээлгэхээр сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг шүүхэд өгсөн боловч ганц ч удаа тайлбар өгөөгүй шүүхийг 10 удаа хойшлуулсан. Би өмгөөлөгч авах мөнгөгүй, 2 өмгөөлөгч маань ковид тусчихлаа гэж худлаа хэлдэг. Ковид туссан гэх ганц ч шинжилгээний бичиг харуулаагүй гэсэн юм.

Цаашлаад Ц.Гарамжав: Н.Өнөрцэцэг залуу хүн байна. Ахмад хүнийг хэрэг хийсэн ч бай хийгээгүй ч бай хүндэтгэлтэй хандах хэрэгтэй. Эх захгүй боловсролгүй байж болохгүй. Нотлох баримтаа судлаж байж хүнийг харлуулах хэрэгтэй. Намайг л нэг эрх мэдэлтэй мангас, мафи, өөрөө нэг юу ч байхгүй хоосон сэтгүүлчийн дүрд тоглоод байдаг… Уг нь бол Өнөрцэцэг надаас уучлалт гуйхад л болчих юм… хэмээн ярисан байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН