Чех Улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ нь Чех Улсын визээс гадна Словак, Швейцар, Эстони, Литва Улсын визийг төлөөлөн олгодог бөгөөд энэ сарын 25-ны өдрөөс VFS Global олон улсын визийн мэдүүлэг хүлээн авах төвөөр дамжуулан богино хугацааны Шенгений визийн мэдүүлгийг хүлээн авч эхэлнэ.
Чех Улс дөрөвдүгээр сарын 9-ний өдрөөс эхлэн тус улсад ирэх гадаадын иргэдээс PCR шинжилгээний хариу, вакцины гэрчилгээ болон эрүүл мэндийн асуумж шаардах зохицуулалтаа цуцалсан гэж Гадаад харилцааны яамны Консулын албанаас мэдээллээ.