Нүүр хуудасМэдээЧингис хаан нисэх буудалруу автобус үйлчилгээнд явж эхэллээ

Чингис хаан нисэх буудалруу автобус үйлчилгээнд явж эхэллээ

“Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаар үйлчлүүлж буй иргэдэд нийтийн тээврийн үйлчилгээг хүргэх автобус өнөөдрөөс явж эхэллээ.

Тодруулбал, “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-“Драгон” авто вокзал-5 шар”, “Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал-Улсын их дэлгүүр- 120 мянгат” гэсэн хоёр чиглэлд үйлчлэх юм.

Үйлчилгээний цагийн хуваарийг нислэгийн цагийн хуваарьтай уялдуулан боловсруулсан бөгөөд нислэгээс 3-4 цагийн өмнө Улаанбаатар хотоос хөдөлнө. Зорчигч нэг талдаа 80-100 минут зарцуулна гэж тооцон үйлчлүүлэх боломжтой.

Цагийн хуваарь:

Баруун 4 зам- 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20

“Чингис хаан” ОУНОБ- 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00

“Драгон” авто вокзал: 06:20, 12:20, 18:20 цаг

Үнийн хувьд том хүн- 20.000

Хүүхэд – 7.000 төгрөгөөр үйлчлүүлэх юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН