Нүүр хуудасМэдээЧингис хаан одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт хүртээнэ

Чингис хаан одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт хүртээнэ

Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг энэ жил хэн гэх эрхэмд хүртээх нь олон нийтийн анхааралд байсан. Тэгвэл өнөөдөр Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж, хоёр эрхэмд өгөх болсноо мэдэгдлээ.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар: “Их эзэн Чингис хааны мэндэлсний 860 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү ойн хүрээнд  Монгол Улсын төрийн дээд шагнал, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг хоёр хүнд гардуулахаар тогтсон. АНУ-ын Монголч эрдэмтэн Жэк Уэтерфорд, ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, доктор, профессор И.Доржготов нарт энэхүү одонг хүртээхээр тогтлоо.

“Чингис хаан” одонг их эзэн Чингис хааны мэндэлсний ой буюу “Монгол бахархлын өдөр” жил бүрийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, үндэсний эв нэгдлийг бататган бэхжүүлэх, төрт ёс, түүх соёлынхоо уламжлалыг гүнзгий судалж, хойч үедээ өвлүүлэх, тэдгээрийг дэлхий дахинд сурталчлан таниулах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавьяа байгуулсан иргэнийг шагнахаар журамласан юм.

Маргааш их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр энэхүү нэр хүндтэй шагналыг гардуулах юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН