0 C
Ulaanbaatar
Баа, 07 5 сар 2021 01:58:33
Нүүр хуудас Мэдээ “Чингис хаан” хаадын музейн барилгыг 2020 оны 12 сард хүлээлгэн өгнө

“Чингис хаан” хаадын музейн барилгыг 2020 оны 12 сард хүлээлгэн өгнө

Монгол Улсын Засгийн газраас “Чингис хаан” хаадын музей байгуулахаар 2019 оны 07 дугаар сард шийдвэрлэж, 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр тус музейн барилгын ажлыг эхлүүлсэн.

Хоёр сар орчмын хугацаанд барилгын суурийн давхрын хэсгийг бүрэн дуусгаж, нэгдүгээр давхарын цутгалтыг эхлүүлжээ. Угсралтын ажлыг “Билгүүн Монгол констракшн” компани хоёр ээлжээр 170 гаруй ажилтны бүрэлдэхүүнтэйгээр гүйцэтгэж байна.

Коронавируст халдварын цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын үеийн халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөж, ажиллаж байгаа ба төлөвлөсөн хугацааны дагуу 2020 оны 12 дугаар сард тус барилгыг хүлээлгэн өгөх боломжтой гэдгээ төслийн удирдагч хэллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд “Билгүүн Монгол констракшн” компанийн нийт ажилчдад талархаж буйгаа илэрхийлээд, “Чингис хаан” хаадын музей Монголчуудын бахархал, дэлхийд сурталчлах өв соёлын төв байх ёстой юм. Монгол Улсын Засгийн газар урлаг, түүх, соёлын салбарын хөгжилдөө тусгайлан анхаарлаа хандуулж, ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалтуудыг хийж байгаа. Музей, дуурь, драм, номын сангийн барилгуудаа шинэчлэх, засварлах, өргөтгөх зэргээр цогц арга хэмжээ авч байна. Та бүхэн энэ томоохон зорилтод гар бие оролцож, их хааныхаа нэрээр нэрийдэж, Улс Монголынхоо хөгжлийн үе шат, хаадынхаа түүхийг харуулсан музейн барилгыг босголцож байгаа нь нэг талаас үүрэг, нөгөө талаас бахархал юм шүү. Улс орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж байна гэдгээ ухамсарлан ажиллахыг хүсье. Гүйцэтгэлээс нь харахад төлөвлөсөн хугацаандаа музейн барилгыг хүлээлгэн өгч чадна гэж итгэж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН