Нүүр хуудасМэдээШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: Туурга тусгаар улсын эрх чөлөөт ард иргэддээ шинэ Үндсэн...

ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН: Туурга тусгаар улсын эрх чөлөөт ард иргэддээ шинэ Үндсэн хуулиа баталсны 33 жилийн ойн мэндийг дэвшүүлье

Та бид улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэсний эв нэгдлийг эрхэмлэг, эх орондоо хүмүүнлэг ардчилсан нийгэм цогцлоон байгуулах эрин үеийн эхлэлийг 1992 оны нэгдүгээр сарын 13-ны өдөр тавьж байлаа.

Монгол Улс шинэ Үндсэн хуулиа баталсан үйл явдал нь иргэний эрх, нийгмийн дэвшил, улс орны хөгжил цэцэглэлтийн төлөө хийсэн түүхэн сонголт төдийгүй олон ургалч үзэл, эдийн засгийн чөлөөт байдал, эрх мэдлийн тэгш хуваарилалт, нутгийн өөрөө удирдах ёс, хараат бус, шударга, бие даасан шүүхийн тогтолцоо, хуулийн хяналтын институтийг бий болгосон билээ.

1992 оны нэгдүгээр сарын 13-ны энэ өдөр Монгол Улс дөрөв дэх буюу ардчилсан шинэ Үндсэн хуулиа Ардын Их Хурлаар хэлэлцэн баталсан.

Улсын бага хурлаар дөрвөн удаа, 430 гишүүн бүхий Ардын их хурлаар 76 хоног хэлэлцэж баталсан Монгол Улсын шинэ Үндсэн хууль бол монголчуудын оюун санааны хамтын бүтээл, нийгмийн зөвшилцлийн дээд тунхаг юм.

Нийт олноо “Мэдэгтүн, Сахигтун” хэмээн зарлан тунхагласан Үндсэн хуулийн тэмдэглэлт энэ өдөр бол Монгол Улс туурга тусгаар оршин байгаагийн баяр. Монгол хүн эх орондоо эрх чөлөөт эзэн нь мөн болохын баталгаа юм.

Үндсэн хуулийнхаа үзэл санаан дор эвлэлдэн нэгдсэн ард түмний минь оюун билэг, золбоо хийморь, заяа тавилан төгөлдөр байх болтугай.

🇲🇳Монгол Улс минь үүрд мандан бадраг!

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Шадар сайд С.АМАРСАЙХАН

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН