0 C
Ulaanbaatar
Баа, 07 5 сар 2021 02:34:07
Нүүр хуудас Мэдээ Шадар сайд Ө.Энхтүвшин хүүхдэд ээлтэй цахим орчин бүрдүүлэхийг уриаллаа

Шадар сайд Ө.Энхтүвшин хүүхдэд ээлтэй цахим орчин бүрдүүлэхийг уриаллаа

Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Шадар сайд Ө.Энхтүвшин уриалга гаргав.

Уриалгад, “Хүүхэд багачуудыг хэрэглээний зөв дадалд сургах, хэрэглэгчийн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдөр буюу 3 дугаар сарын 15-ныг бүх ерөнхий боловсролын сургууль  “Хүүхэд эрхэм хэрэглэгч” сэдвийн хүрээнд жил бүр уламжлан болгон тэмдэглэх тухай Монгол Улсын Шадар сайд, БСШУС-ын сайд нарын хамтарсан тушаал гарсан. Монгол Улс бол хүүхэд, залуусын орон билээ. Хүүхдээ төлөвшсөн, боловсролтой иргэн болгохын төлөө Монгол Улсын Засгийн газар тал бүрийн ажил хэрэгжүүлдэг. Гэсэн хэдий ч бидний орчин ахуй, техник технологийн хөгжил хүүхдүүддээ илүү анхаарал тавихыг алхам бүрт сануулж байна. Иймд Шадар сайдын хувьд “Хүүхэд эрхэм хэрэглэгч”-ийн хэрэглээний боловсролыг дээшлүүлэх, эрхийг нь хамгаалах зорилгоор:

1. Орон гэрийнхээ орчны аюулгүй байдалд хяналт тавьж, хүүхдээ эрсдэлт хүчин зүйлд өртөхөөс сэрэмжлэхийг эцэг эхчүүдэд

2. Нийгмийн хариуцлагаа ухамсарлаж хүүхдэд ээлтэй, аюулгүй орчныг бүтээн байгуулахыг байгууллага аж ахуйн нэгжүүдэд

3. Хүүхдийн эрүүл, аюулгүй, баталгаат бараа, бүтээгдэхүүнээр хангадаг тохь тухтай орчин нөхцөл бүрдүүлэхийг худалдаа үйлчилгээний газруудад

4. Хүүхдэд ээлтэй цахим орчныг бий болгоход онцгой анхаарч, хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт нийцсэн мэдээ, мэдээлэл түгээж байхыг олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд уриалж байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН